Dark Light
Нийгэм | 2023-05-27

“Оюутан цэрэг” сургалтын үйл явцтай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нар МУИС, ШУТИС, ХААИС-иуд дээр явагдаж буй “Оюутан цэрэг” сургалтын үйл явцтай танилцлаа. Энэ жил Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр оюутан цэрэгт хамрагдах залуусын тоог 1500 болгож нэмэгдүүлсэн. Энэ жил тус сургалтад нийслэлийн хэмжээнд 1165, орон нутагт 425 суралцагч шалгаруулалтад тэнцсэн байна. Оюутан цэргүүдийн онолын бэлтгэл сургалт 06 дугаар сарын 04-ний өдөр шалгалтаа өгснөөр дуусаж, 06 дугаар сарын 13-ны өдрөөс цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт эхлэх юм. 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оюутнуудтай уулзах үеэрээ “Өнөөдөр энд суугаа залуус бол үе тэнгийнхнээсээ сурлага хөдөлмөр, харилцаа хандлагаараа шалгарсан шилдэг залуус гэж бодож байна. Цэргийн алба гэдэг бол Эх орны алба. Монгол Улсын иргэн бүрийн үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хааж буй та бүхэнд баяр хүргэе. Та бүхэн энэхүү сургалтад хамрагдсанаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшихээс гадна хувь хүний  зохион байгуулалт, тэсвэр, хатуужил, бие бялдрын хөгжил гээд олон чадварыг олж авна. Олон аавын хөвгүүд та бүхэн нийт 4 сарын хугацаанд хамт хичээллэж, хээрийн сургалтад гарч, найзалж, нөхөрлөж, багаар ажиллах чадварт суралцах болно. Ингээд та бүхний цэргийн албаны сургалтад их амжилтыг хүсье! гэв. Харин сургалтад хамрагдаж буй оюутан залуусын зүгээс энэхүү сургалтыг цаашид тогтвортой үргэлжлүүлэхээс гадна тоог нь нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг сайд нарт уламжиллаа. 

2014 оноос хойш 9 дэх жилдээ явагдаж буй тус сургалтад 6000 гаруй оюутан суралцагчийг хамруулан цэргийн мэргэжил олгож, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна. Тэдгээр залуусын 60 гаруй хувь нь төрийн албанд ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10