2023.5.28, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2023.5.28, Ням гараг
Наран ургах шингэх: 05.00-20.38
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
АДМИН








Нийгэм






