Dark Light
Нийгэм | 2023-05-27

МҮОХ-ны ерөнхийлөгч Швейцарын Лозанн хотноо ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр ОУОХ-ны Спортын захирал Кит МкКоннел, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн орлогч дарга Ленни Аббэй болон “Парис-2024” олимпын наадмын боксын тэмцээний зохион байгуулах албаны дарга Родриго Гарсиа нартай уулзан, Монгол Улсдаа олон улсын спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжууд, тэр дундаа “Парис-2024” олимпын наадмын эрх олгох боксын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах талаар санал солилцлоо.

Түүнчлэн ОУОХ-ны Үндэсний олимпын хороодтой харилцах албаны дарга бөгөөд Эв санааны нэгдлийн захирал Жеймс Маклеод, ҮОХ-дтой харилцах албаны Засаглал, байгууллагын харилцаа хариуцсан дэд захирал Жероме Пувэ нартай албан уулзалт хийж, Эв санааны нэгдлийн хөтөлбөрүүд, дүрмийн өөрчлөлтийн талаар хэлэлцэж, “Парис-2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх Mongolia house төслийг танилцуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10