Dark Light
Нийгэм | 2023-05-27

"Киокушинкай каратэ"-ийн аваргууд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Киокушинкай каратэ”-ийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, аваргаа тодрууллаа.  

Энэ удаагийн тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 23 анги, байгууллагаас 62 тамирчин оролцож, багийн дүнгээр “Нэгдүгээр байр”-т Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, “Хоёрдугаар байр”-т Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар, “Гуравдугаар байр”-т Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгарав.

Тэмцээний -80 кг жингийн ангиллын “Тэргүүн байр”-т байр Ц. Нарандалай (ДЦ-ийн 816-р тусгай салбар), “Дэд байр”-т М.Мөнхбаяр /Баянзүрх дүүргийн цагдаагийн газар/,  “Гутгаар байр”-т Т.Баттөр /Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар/;

+80 кг жингийн ангиллын “Тэргүүн байр”-т Н.Эрдэнэ-Ундрах /Сүхбаатар аймгийн цагдаагийн газар/ “Дэд байр”-т Л.Буянхишиг /Тээврийн цагдаагийн алба/, “Гутгаар байр”-т Б.Мөнх-Эрдэнэ (/Өмнөговь аймгийн цагдаагийн газар/ нар тус тус байр шалгарч, “Өргөмжлөл”, шилжин явах цом, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10