Dark Light
Нийгэм | 2023-05-27

Азийн физикийн олимпиадын дүн гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

23 дахь удаагийн Азийн Физикийн Олимпиад амжилттай болж өндөрлөж байна. 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм. 

Нийт 50 онооны 5 бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн. 

Ингээд олимпиадын дүн гарахад хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан байна. 

Байр эзлүүлэхдээ дараах дүрмийг баримталдаг. 

Эхний 3 хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг 2-оор үржүүлсэн онооны аль багыг 100% гэж авдаг. Энэ удаад эхний 3 сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон. Тиймээс  21.5 оноог 100% гэж авч үзнэ. Энэ тооцоолол ёсоор сурагчдыг дараах байдлаар байр эзлүүлэв. 

- Алт 90-100% буюу 19 онооноос дээш

- Мөнгө 78-90% буюу 16 онооноос дээш

- Хүрэл 65-78% буюу 13 онооноос дээш 

 Шагналт байр 50-65% 10 онооноос дээш  

Ингээд 23 дахь удаагийн олимпиадад 

Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангалаа.  

Тайвань 5 алт, 2 мөнгө

Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл 

Израйл 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, ….

Олимпиадыг зохион байгуулагч Монгол улсын багийн тухайд 1 хүрэл медаль хүртэж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19