Dark Light
Нийгэм | 2023-05-28

Цогтоо юу согтуу юу, Цогтоо юу шогтоо юу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХУД-ийн шүүхээс агсам согтуу тавьж зөрчлийн хэрэг үйлдсэн жүжигчин У.Цогтбаярт 7 хоног баривчлах шийтгэл оноов. Хошин шогийн Цогтоо нүүрсний жагсаалд цагаан хоолой болж байсан, орон гэртээ согтуу мастер болсон нь тус тусдаа асуудал юм. Нүүрсний хулгайн эсрэг жагсаал удирдсан нь үнэн ч нүгэл үйлдэх эрх хэнд ч олгодоггүй, талбай дээр олон дэмжигчтэй болсон ч танхайрах зөвшөөрөл хуулиар өгдөггүй. Нэг уухаараа хэд хоногоор нисэж орхидог У.Цогтоо жорлонгийнхоо хаалгыг эвдэж, шил цонхоо хагалж, эхнэр, хадам ээжээ элдвээр янзаар доромжилж, тагтан дээрээсээ унаж үхнэ гэж айлгаж ичээсэн талаар шүүхийн мэдээнд өгүүлсэн байна. Цогтоог эхнэрийнх нь гомдлоор ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс шалгаж, шүүхээр шийтгэжээ. Бид нэг талыг баримтлахгүйн үүднээс мань эр баривчлагдахаасаа өмнө хэлсэн үгийг хүргэж байна. “Өнөөдөр уг нь хүүгийн маань төрсөн өдөр байлаа. Нэгхэн өдрийн дотор шүүх хурал болж, хорих шийдвэр гаргалаа. Гэхдээ гарч ирээд Засгийн газар сайн ажиллаж байна, Х.Нямбаатар сайн мундаг ажиллаж байна гэж хэлж чадахгүй. Хэд хоног бясалгана. Намайг хууль зөрчөөгүйд итгээрэй” гэж хэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10