Dark Light
Нийгэм | 2023-05-28

"Тэнгэр" олон улсын бөөгийн фестиваль эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Тэнгэр тайлал" НҮТББ-тай хамтран 5–р сарын 28-нд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт "Тэнгэр" олон улсын бөөгийн фестиваль зохион байгуулж байна.

"Тэнгэр" олон улсын бөөгийн фестивальд БНСУ, Франц, Польш, АНУ, Канадын уугуул индиан, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад зэрэг улсаас 40 гаруй бөө мөргөлчид ирж, тухайн улсын бөө мөргөлийн онцлог, уламжлал, ёс заншлыг үзүүлэх юм. Энэ үеэр Нарны тахилга, Бөөгийн туг сүлд залах ёслол, Тэнгэрийн дуудлага зан үйл, Галын тахилга болон Гадаад улсуудаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн бөө мөргөлийн зан үйл үзүүлнэ. Мөн морин циркийн үзүүлбэр, уран нугаралтын үзүүлбэр үзүүлэхээс гадна рок попын оддын тоглолт болох юм.

"Тэнгэр" олон улсын бөөгийн фестивалийг нээж Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В. Батчимэг, "Тэнгэр тайлал" НҮТББ-ын тэргүүн зайран У.Хосбаяр, Зөвлөх их удган С.Одмаа нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

Бөөгийн туг сүлд залах ёслол


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10