Монгол орон даяар өрнөх СОЁЛЫН СЭРГЭЛТ аян БАРУУН БҮСИЙГ зорилоо.
21 аймаг 330 сум 15 тосгонд зохион байгуулагдах тус аян нь:
- Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх
- Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх
- Соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих
- Орон нутаг дахь соёлын салбарын ажилчдыг чадавхжуулах
- Соёлын өвийг сурталчлан, таниулах зорилготой уг аянд
- Соёлын яамны харьяа соёл урлагийн 26 байгууллагын баг бүрэлдэхүүн ажиллана.
5-р сарын 29 Ховд аймаг
5-р сарын 31 Завхан аймаг
9-р сарын 9 Увс аймаг
9-р сарын 11 Баян-Өлгий аймаг
9-р сарын 13 Говь-алтай аймагт тус тус Соёлын сэргэлт аяны нээлтийн үйл ажиллагаа болно.
Уг нээлтийн үйл ажиллагаанд:
МУХБ, МУСГЗ Ардын уран зохиолч,
Тангадын Галсан,
МУАЖ А. Долгор,
МУАЖ Ч. МӨНХШҮР,
Монгол Улсын Төрийн соёрхолт МУУГЗ, найруулагч Н. НАРАНБААТАР,
МУСГЗ Б.Ичинхорлоо, яруу найрагч,
МУСГЗ, Соёлын элч, PhD., Б.Сувд,
СӨҮТ-н захирал, PhD., Г. Энхбат
Доктор П.Нямлхагва,
Сэмүүн студийн захирал, найруулагч Б. Баяр
МУСТА, Э.Лхагва-Очир, “Монгол уран нугаралт” тэргүүтэй эрдэмтэн судлаач, уран бүтээлчид нар оролцох бөгөөд "Үндэсний нэгдмэл үнэт зүйл", "Ёс суртахуун, нийгмийн соён гэгээрэл"-ийн илтгэлийг танилцуулахаас гадна өөрсдийн сор болсон уран бүтээлээ үзэгч таны мэлмийд өргөн барих болно.
АДМИН








Нийгэм






