Улсын хэмжээнд Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, Нийгмийн соён гэгээрлийг дэмжих, Иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, зорилгоор 21 аймаг 330 сум, Нийслэлийн 9-н дүүрэгт ‘’Соёлын сэргэлт-2023’’ аян өрнөж эхлээд байна.
Өнөөдөр Налайх дүүрэгт ‘’Соёлын сэргэлт-2023’’ аян ‘’Иргэдийн оролцоотой-Соёлын жил’’-ийн хүрээнд өрнөж буйгаараа онцлог болж байна.
Дээрх аяны нээлтэд Дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга Г.Жанцансамбуу болон бусад албаны төлөөлөл иргэд олон нийт оролцлоо.
Аяны хүрээнд иргэдэд зориулсан лекц, илтгэл, соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, ‘’Соёмбо чуулгын тоглолт, Дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, Open mic зэрэг олон талт соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
АДМИН








Нийгэм






