Dark Light
Нийгэм | 2023-05-28

Азийн физикийн олимпиадаас Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө. 

Өчигдөр олимпиадын нэгдсэн дүн мэдээ гарч,  23 дахь удаагийн азийн физикийн олимпиадын 

Тусгай байрын болзол хангасан 34 сурагч,

Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч

Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч 

Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч зохион байгуулагчдаас шагналаа гардлаа. 

Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг уламжлал ёсоор нэрлэдэг. 

Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао 

Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игор Потапов

Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан юм. 

Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33,5 оноог мөн Хятадын сурагч авсан байна. Зохион байгуулагч орон болох Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Манай улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж байгаа гэдгээрээ онцлог байлаа. 

Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж шилжин явах тугийг хүлээлгэж өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10