“Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг угтан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас харьяа газар, хэлтсийн алба хаагчдын хүүхдүүдийн дунд “Дурсамжтай аялал өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.
“Дурсамжтай аялал өдөрлөг”-т 50 гаруй хүүхэд оролцсон бөгөөд энэ үеэр Улаанбаатар хот орчмын автобустай аяллыг зохион байгуулж, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар аквариум, “Сүлд” чуулгын виртуал музей үзсэн юм.
Өдөрлөгийн үеэр хүүхэд багачууд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцож нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
АДМИН








Нийгэм






