2023.05.29, ДАВАА ГАРАГ/БИЛГИЙН ТООЛЛЫН:9
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР
ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2023.05.29, Даваа гараг
Наран ургах, шингэх: 05:00-20:39
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хонь туулай жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм






