Dark Light
Нийгэм | 2023-05-29

Гэр, хашаа, байшин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу /2023.05.28/-ны өдөр Онцгой байдлын байгууллагад ирсэн гал түймрийн дуудлага мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. 

Увс аймгийн ..... сум-ын Улиастай багийн “Мунжив” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ 5 сарын 28-ны өдрийн 08:00 цагт гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин О-ийн 6 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 14:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо-ны “Дэнж”-ийн ... дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 5 сарын 28-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо-ны “Нуур”-ын ....  дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 5 сарын 28-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн ....  сум-ын Төхөм багийн Монгол хороолол сумын төвд/ 5 сарын 28-ны өдрийн 20:30 цагт 2 байшин, 1 амбаар шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй, 3х5 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатсан тул Бүрэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэн мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 22:51 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.     


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10