Dark Light
Нийгэм | 2023-05-29

Өнөөдөр “Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө эх орон, төр засгаас даалгасан үүргээ нэр төртэй гүйцэтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр хатуужил, хичээл зүтгэл, сахилга, хариуцлагаараа манлайлан НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд амжилттай оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг дэлхий дахинаа цуурайтуулсан эрхэм энхийг сахиулагчид Та бүхэндээ “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ оролцуулж эхэлсний 21 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Манай улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэнээр дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлээр НҮБ-аас явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн юм.

Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос өнөөг хүртэлх хугацаанд 21000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бол өнөөдөр дэлхийн 7 улс, мужид явагдаж буй НҮБ-ын мандаттай 9 ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10