Dark Light
Нийгэм | 2023-05-29

"Дэлхийн хэмжээний гоцлоочид БНСУ, Япон зэрэг улсад ажиллахаар явж байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин,  Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.

Соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцаж байна. 

ДБЭТ-ын зарим бүтээлд нэг хүн хоёр дүрд ажиллаж байна. Дэлхийн хэмжээний гоцлоочид БНСУ, Япон зэрэг улсад ажиллахаар явж байна. Орон нутгийн театрууд үйлчилгээний ажилтнуудаа олны хэсэгт тоглуулж байна.

Уран бүтээлчдийн цалин, орон нутагт ажиллаж буй уран бүтээлчдийн таван жилийн нэмэгдлийг жигд, хүртээмжтэй олгох,  тус салбарын ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, Монголын уран зургийн галерейд ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар уран зураг сэргээн засах дэлхийн хэмжээний лаборатори байгуудагдсан ч үйл ажиллагааны зардал байхгүй, үнэт бүтээлүүд түрээсийн байранд хадгалагдаж байна, мэргэжлийн зураач, дууны инженер, гэрлийн дизайнеруудыг бодлогоор дэмжиж, бэлтгэх, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, тоос шороотой, чийгтэй, чөлөө авах эрхгүй онцгой нөхцөлд ажилладаг тул үүнийг харгалзан үзэж, цалингийн системд тусгах зэрэг санал дэвшүүлж, байр сууриа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10