Ховд аймгийн нийтийн номын сан, Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн залуус Буянт голын хөвөөнөө “Ховдын өглөө” номтой уулзалтыг 06.00-07.30 цагийн хооронд зохион байгууллаа.
Ховд аймгийн МУСГЗ.Г.Баянзулын нэрэмжит нийтийн номын сан нь зуны улиралд тунгалаг Буянтын хөвөөнөө гэр номын сан ажиллуулж хүүхэд багачууд, ард иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэдэг уламжлалтай. Ховдын өглөө арга хэмжээг тус гэр номын санд зохион байгуулсан бөгөөд Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны СБХЗГ-ын дарга Д.Наранцэцэг, Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбат нар оролцож, Ховд аймгийн соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж чөлөөт ярилцлага өрнүүлэн ном солилцлоо.
АДМИН








Нийгэм






