Dark Light
Нийгэм | 2023-05-29

Ордууд ямар өнгийн ауратай вэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хонины ордныхон хурц улаан өнгийн ауратай

Хурц улаан өнгийн аура нь дур булаам байдал, хүсэл зорилго, түрэмгийлэл, өрсөлдөх чадвар зэргийг илэрхийлдэг. Хонины ордныхон хэзээд юу хүсэж байгаагаа мэддэг. Тэднийг зорилгодоо хүрэхэд хэн ч юу ч саад болж чадахгүй.

Үхрийн ордныхон ногоон өнгийн ауратай

Мэдрэмтгий, байгальд дуртай үхрийн ордныхон ногоон өнгийн аура ялгаруулдаг. Энэхүү өнгө нь хүнийг эмчилж, хүний сайн сайхныг тодорхойлох чадварыг илэрхийлнэ. Бас шантаршгүй, амьдралд бодитоор ханддаг чанарыг илтгэнэ. Тэд гэр бүлийн холбоо, үнэнч байдлыг үнэлдэг.

Ихрийн ордныхон шар өнгийн ауратай

Хөгжилтэй ихрүүд дэлхий ертөнцийг өөдрөгөөр харж, тэрхүү эерэг энергиэ хаа сайгүй тарааж явдаг. Энэ нь баяр баясгалангийн илэрхийлэл болсон шар аурагаар илэрдэг. Тэд аливаа зүйлийг хүндээр хүлээж авахаас зайлс хийдэг. Дотооддоо хүүхэд зангаа хадгалж явж чаддаг хүмүүс юм.

Мэлхийн ордныхон ягаан өнгийн ауратай 

Сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий мэлхийн ордныхон бүх зүйлд сэтгэл зүрхнийхээ гүнээс ханддаг учир аура нь ягаан байдаг. Тэд сэтгэл хөдлөлөө нуудаггүй бөгөөд хэн бүхнийг сэтгэлийн сайхан энергиэрээ дулаацуулж явдаг. Ягаан аура нь тэдний романтик мэдрэхүй, хайр дурлал, хүнд дасах байдал, бусдад зориулах анхаарал халамж, санаа зовнилыг нь илэрхийлдэг.

Арслангийн ордныхон улбар шар өнгийн ауратай

Арслан бол орчлон дэлхийг асар их энергиэр удирдаж байдаг орд юм. Энэ ч утгаараа тэдний аура нь итгэлтэй байдал, өндөр статусыг нь илэрхийлсэн улбар гар өнгөтэй байдаг. Энэ нь эрүүл, өөрийн гэсэн байр суурь, ялалт руу тэмүүлэх хүслийг нь илэрхийлдэг. Тэдний ялгаруулах улбар шар аура нь хүч чадлыг нь харуулж, урам зоригоор хурцалж өгдөг.

Охины ордныхон тод цэнхэр өнгийн ауратай

Ухаалаг, нийтэч охины ордныхон тод цэнхэр аура ялгаруулдаг. Энэ бол хамгийн тайван бөгөөд ойлгомжтой аура өнгө юм. Энэ нь аливаа зүйлд тайван, буурь суурьтай, эмх цэгцтэй, амьдралын аливаа асуудалд зөв ханддаг, үнэнч байдлыг илэрхийлдэг.

Жинлүүрийн ордныхон номин ногоон өнгийн ауратай

Тэнцвэртэй байдал, харилцан зохицлын илэрхийлэл болсон номин ногоон аура нь явсан газар бүртээ ийм л мэдрэмж, энергийг түгээнэ. Жинлүүрийнхэн аливаа зүйлд биеэ барихыг хичээдэг, тайван байж чаддаг, дипломат байдлаар ханддаг  байна. Тэд бусдад санаа тавьдаг, хүнийг ойлгодог.

Хилэнцийн ордныхон солонгон өнгийн ауратай

Индиго буюу солонгон аура нь бусдын хувьд оньсого мэт хилэнцийнхний мөн чанарыг илэрхийлдэг. Тэд нууцлаг байж, ойр тойрныхонтойгоо зөвхөн онцгой чухал нөхцөлд л бодол санаагаа хуваалцана. Өөрийн багийг тэд зөвхөн бүрэн итгэсэн хүнийхээ өмнө л тайлдаг. Тэд хүчтэй сэтгэл хөдлөл, зөн совин, ухаан, мэдрэхүй, ил байгаа зүйлийг ялгаж харах чадвартай.

Нумын ордныхон улбар шар өнгийн ауратай

Амьдралын баяр баясгалантай нумынхан амьдралаас хүссэн болгоноо авах бөгөөд элбэг хангалуун амьдарч чаддаг. Тэдний улбар шар аура нь бүтээх чадвар, тэвчээртэй зан, амьдралд дурлах их хайрыг нь илэрхийлдэг. Тэд бүхий л зүйлийг мэдэрч үзэхийг хүсэх бөгөөд үргэлж мэдлэгээ арвижуулан, шинэ хүмүүстэй танилцаж, харилцаж байдаг. Нумтай байхад уйдна гэж хэзээ ч байхгүй.

Матрын ордныхон улаан хүрэн өнгийн ауратай

Бусад ордыг бодвол матрынхан сэтгэл хөдлөлд бус зөвхөн баримт дээр түшиглэж амьдралд ханддаг. Стратеги боловсруулах өндөр чадвартай, нугаршгүй матар нь улаан хүрэн аура ялгаруулдаг. Энэ өнгө нь их тэвчээр, хэцүү үед ч хүчтэй байж чадах шинж чанарыг агуулдаг. Матрынхан ямар ч үед амжилт гаргах бөгөөд төлөвлөх чадвар, жижиг зүйлсийг ч үл орхигдуулах чанар нь онцгой. Сэргэлэн цовоо, дасан зохицох чадвар, зорилгодоо хүрэх тэмүүллээрээ бусад ордоос илүүрхдэг байна.

Хумхын ордныхон хурц ногоон өнгийн ауратай

Энэ бол хамгийн дэвшилтэд орд юм. Ер бусын өвөрмөц стандарт бусаар сэтгэдэг хумхынхан шинэ зам мөр олж, хамгийн хэцүү зүйлийг ч шийдвэрлэх гарц олж чаддаг. Тэд хамгийн эрүүл аура ялгаруулах бөгөөд энэ нь аливааг сайжруулах гэсэн тэмүүллийг илэрхийлдэг.

Загасны ордныхон нил ягаан өнгийн ауратай

Хурц зөн билигтэй, хайр татам загасныхан нил ягаан аура ялгаруулдаг. Энэ нь онцгой авьяас чадвар, өргөн сэтгэлгээг илэрхийлнэ. Тэд мөрөөдөх дуртай ба амьдралыг сайхан талаас нь харна. Дэлхийг байгаагаар нь бус ямар байж болох талаас нь хардаг гэсэн үг. Хүнд хэцүү бодит байдлыг хүлээн зөвшөөрөх дургүй бөгөөд өргөн сэтгэлгээгээрээ өөрчлөхийг илүүд үзнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10