Dark Light
Нийгэм | 2023-05-29

3 настайгаасаа эхлэн биелж, захчин ардын 13 төрлийн бий биелгээг сурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн соёлт хүн төрөлхтний өв их санд Монголчуудын оруулсан бас нэгэн гайхамшиг бол бий биелгээ юм. Гайхамшигт энэ урлагийг гагцхүү нүүдэлчид бүтээж, хэзээ ч  хэн ч давтаж чадахааргүй ардын сонгомол урлагийн нэг төрөл болгон хөгжүүлжээ.

Биелгээ нь олон угсаатны хэл, түүх, уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог, туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө цогцлоон багтааж уламжилдаг байна. 

Баруун хязгаар Ховд нутгийн ард түмний найр наадмыг бий биелгээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд икэл, товшуур, морин хуур хөгжмийн аялгуунд биелгээг нэг нь эхэлж нөгөөдөө дамжуулан 8 настай балчраас 80 настай өтгөс хүртэл хотол даяар бүжиглэж, биеийн хөдөлгөөний уран налархай чанарыг гайхуулдаг. 

Баруун монголын Урианхай бий биелгээг хөгжүүлж яваа Б.Бадамцэцэг биелээч 3 настайгаасаа эхлэн аав ээж, өвөө эмээгээ дуурайн биелж эхэлж, захчин ардын 13 төрлийн бий биелгээ сурч эзэмшсэн байна. 

1990 оноос хойш Ховд аймгийн Манхан суманд ирж амьдран бий биелгээгээ түгээн дэлгэрүүлж яваа нэгэн билээ. 

Б.Бадамцэцэг биелээч Манхан сумын цэцэрлэгт багшаар ажилладаг бөгөөд уламжлалт өв соёлоо бяцхан хүүхдүүдэд зааж сургасаар өнөөдөр 700 орчим шавьтай болсон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10