Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шил" ажиллагааны хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай сангуудын мэдээллийг олон нийтэд ил болгосон.
Тусгай сангуудаас Боловсролын зээлийн сангийн мэдээлэл олон нийтийн шүүмлэлийг дагуулаад буй. Учир нь улс төрийн хамаарал бүхий этгээдүүд өөрсдийн үр хүүхэд, төрөл садангаа боловролын зээлийн сангаар сургаж, тухайн зээлээ эргэн төлөхгүйгээр тэглүүлж байгаа нь жирийн иргэдийн боломжийг хулгайлсан ёс зүйгүй үйлдэл. Тиймээс уг зээлээ буцаан төлөх ёстой хэмээн иргэд шаардаж байгаа.
Боловсролын зээлийн сангийн тухай мэдээлэл ил тод болж шүгэл үлээгдсэнээс хойш одоогийн байдлаар нийт 600 мянган ам.доллар буюу 2.1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ.
АДМИН








Нийгэм






