Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлсэн “Боловсролоороо Гоёцгооё” хөтөлбөр амжилттай хэрэгжиж хаалтын үйл ажиллагаагаа хийлээ.
“Боловсролоороо Гоёцгооё” хөтөлбөрт Монгол Улсын 25 Их дээд сургуулийн 3300 оюутан хамрагдаж 2 сарын хугацаанд үргэлжилснээр 33 оюутан шилдэгт шалгарч тэтгэлэг гардан авлаа.
Тус хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд Ардчилсан намын даргын зөвлөх, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар, АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Батсайхан, ҮБХ-ны гишүүн Л.Отгонцэцэг, АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Г.Оюунгэрэл, "Тэтгэлэг Апп"-ын үүсгэн байгуулагч Б.Батзаяа, Универсал төвийн захирал Б.Амаржин нар оролцож шилдэг оюутнуудад тэтгэлэг гардууллаа.



АДМИН








Нийгэм







