Dark Light
Нийгэм | 2023-06-02

Нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Маргааш буюу зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд маргааш 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Зам хаахтай холбоотойгоор 40 чиглэлийн 439 автобусны чиглэлд өөрчлөлт орно. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээлэл өгөв.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”-ийн автобусны зогсоолоос суух боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр “худалдааны төв, “Нарны титэм”-ийн автобусны зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн автобусны зогсоолоос сууж үйлчлүүлэх боломжтой.

Түүнчлэн  хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн чиглэлийнхээ дагуу үйлчилгээ үзүүлнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаахтай холбоотойгоор тухайн өдөр троллейбусаар үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон", Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б: “Зүүн дөрвөн зам-Сансар-Вокзал” чиглэлүүд үйлчилгээнд явахгүйг анхаарууллаа. Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчиж, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 дугаарын утсаар өгөөрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10