Dark Light
Нийгэм | 2023-06-02

Цагаатгалын нөхөн олговор нь хэлмэгдэгчийн шийтгүүлсэн ялаас хамааралтай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн С.А нь миний эцэг Б.С нь 1939 онд улс төрийн хилс хэрэгт Дорнод аймаг дахь Дотоод явдлын яаманд баривчлагдсан. Түүнийг улсын ерөнхий Прокурорын 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 4/44-р тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б.С-ийн нөхөх олговор 1,000,000 төгрөгийг түүний төрсөн хүү С.А надад олгож, өгнө үү гэж шаарджээ.

Төрийн төлөөлж оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч нь хэлмэгдэгчийн төрсөн хүү болох нь тогтоогдож байх тул нөхөн олговрыг шаардах эрхтэй байна. Харин хэлмэгдэгч цаазаар авахуулах болон хорих ялаар шийтгүүлээгүй байх тул 500,000 төгрөгийн нөхөн олговор олгох  нь хуульд нийцнэ гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.А-ийн эцэг нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, мөрдөн шалгагдаж байсан боловч таслан шийтгэх тогтоолгүй, түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан болох нь тогтоогдсон.

Хуульд “..улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1,000,000 төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500,000 төгрөгийн нөхөн олговор олгоно” гэж заасны дагуу 500,000 төгрөгийг гаргуулж, иргэн С.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П. Болормаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10