Бурхан багшийн Их Дүйчин буюу Весакийн өдрийг Бурхан Будда болон Буддизмын хоёр мянга хагас гаруй жилийн хугацаанд оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх зорилгоор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, дэлхий даяарх НҮБ-ын бусад төлөөлөгчийн газруудад жил бүр энэ өдрийг тэмдэглэхийг уриалсан билээ.
Энэхүү өдөрт зориулан Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалдаг Бурхан багштай холбогдох 40 гаруй үзмэрүүдийг дэлгэсэн байгаагаас Үзэсгэлэнгийн онцлох үзмэр болсон Богд Хааны Ордон музейд хадгалагдаж буй Их эрдэнийн шүтээн "РИНСРЭЛ" гэх бурхан багшийн шүд эрдэнийг олон нийтэд өнөөдөр үзүүллээ. Энэ нь Бурхан багшийн нандин шүтээн учир, Бурхан багшийн адис жинлав, эрчим энергийг хүртэж болохын хувьд Их эрдэнийн шүтээн "РИНСРЭЛ" хосгүй үнэтэй ижилгүй содон үзмэр болно.
Эрдэнийн шүтээн зөвхөн өнөөдөр залагдах билээ.





АДМИН








Нийгэм







