"Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн тэмцээнийг Бямба гарагт зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, автомашингүй өдрийг зохион байгуулах ажлын хүрээнд баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд автомашинаар зорчуулахгүй.
Мөн 13 гудамж, замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах юм. Үүнд:
Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
Сөүлийн гудамж
Партизаны гудамж
Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
Төмөрчний гудамж
Гэсэр сүмийн уулзвар
Самбуугийн гудамж
Анкарагийн гудамж
Бага тойруу
Бээжингийн гудамж
Токиогийн гудамж
Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаана.
Автомашингүй өдөр цахилгаан дугуй, унадаг дугуйтай иргэд явган зорчигчдын хөдөлгөөнд эрсдэл үзүүлж болзошгүй байдаг тул бага хурдаар хөдөлгөөнд оролцоорой.
АДМИН








Нийгэм







