Dark Light
Нийгэм | 2023-06-02

ГСС-ын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХНХЯ “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр  9 дахь удаагаа зохион байгууллаа. 

Ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлгээр Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.  

Одоогийн байдлаар Чих, хамар хоолойн өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс, Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар, Сэтгэц судлалын мэргэжлийн салбар, Ерөнхий мэс засал судлал, Хавдар судлал, Эх барих эмэгтэйчүүд, Мэдрэл, Арьс, Халдварт өвчин, Гэмтэл согог судлалын мэргэжлийн  салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа тус тус танилцуулж, хэлэлцүүлээд байна. 

Цаашид Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл боловсруулсан аргачлалаа танилцуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10