Dark Light
Нийгэм | 2023-06-02

"Хурд" хамтлаг "Бүсгүй" дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Хурд" хамтлагийн 30 жилийн ойд зориулсан тоглолт 2023 оны зургаадугаар сарын 10-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолттой холбоотойгоор өнөөдөр "Хурд" хамтлаг мэдээлэл хийлээ. 

"Хурд" хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр: "Бид 30 жилийн ойдоо зориулж жил дамжсан арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийснийхээ дараа хөдөө орон нутагт аялан тоглолтоо хийнэ. Мөн энэ жил "Чи минь байгаа болохоор" нэртэй шинэ дэлхийн стандартад хүрсэн мюзикл, "Бүсгүй" дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөж байгаа. Тоглолтын дууны найруулга дээр ажиллахаар Герман, Францын мэргэжлийн дууны инженерүүд Монголд тун удахгүй ирнэ" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10