Dark Light
Нийгэм | 2023-06-08

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хожуул, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Үенч, Бодонч, Согоог, Харбут, Увс нуурын савын Хархираа, Намир, Түргэн зэрэг голуудын усны түвшин 10-35 см нэмэгдсэн.

Мөн Хархираа, Харбут, Идэр, Үүр гол үерийн түвшинг 5-10 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10