Dark Light
Нийгэм | 2026-11-12

ДАВХАРДСАН ЗАРДЛЫГ БУУРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл үргэлжилж байна. Энэ хүрээнд “Чингис хаан баялгийн сан” нэгдэл харьяа 42 компанийг 28 болгон цөөлсөн.
Дараагийн алхам нь компани бүр тус тусдаа гүйцэтгэдэг хууль, санхүү, хүний нөөц, мэдээллийн технологи зэрэг дэмжих чиг үүргийн ажлуудыг “Дундын үйлчилгээний төв”-өөр дамжуулан нэгдсэн байдлаар гүйцэтгэх тогтолцоонд шилжих юм.
Ингэснээр:
  • Нэг ажлыг олон газар давхар хийхгүй
  • Давхардсан зардлыг бууруулна
  • Хүн хүч, хөрөнгө нөөцийг үр ашигтай ашиглана
  • Компаниуд үндсэн үйл ажиллагаандаа төвлөрнө
Шинэ тогтолцоог зардал, үр ашгийн тооцоонд үндэслэн үе шаттай нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлж, үндэсний баялгаас иргэдэд хүртэх өгөөжийг өсгөнө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08