Dark Light
Нийгэм | 2023-06-08

Зугаалж явсан 20 хүүхдийн нэг нь Орхон голд живжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн ....  сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км/-т 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд Орхон голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 6 сарын 6-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Д /14 настай, эрэгтэй/-ыг ....  сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:25 цагт түр зогсоосон. 6 сарын 8-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10