Dark Light
Нийгэм | 2023-06-08

“Монголын хөрөнгийн бирж”-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлалаа.

- Компанийн оноосон нэр: “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК

- Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

- Хурал болох газар: “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн www.mse.mn  цахим хуудас

- Хурал болох өдөр, цаг: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт

- Хурал болох хэлбэр: Зайнаас /Цахим/

- Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр.

Хурлаар хэлэлцэх асуудал:

- “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах,

- Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах,

- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох,

- Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох

Бусад

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

- Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг,

- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хөтөлбөр,

- “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

- Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөл,

- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй анкет,

- Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй анкет,

- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн төсөл.

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /энд дарж/ хурлын материалтай танилцах боломжтой.

Холбоо барих: Утас: 11-313747-(3112), (3113), (3111), 86811212

И-мэйл: shareholders@mse.mn


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10