Dark Light
Нийгэм | 2023-06-08

Стандартад нийцээгүй 960 тонн арматурыг үйлдвэрт буцаана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын A/242 дугаар захирамжийн хүрээнд хотын стандартыг таниулан сурталчлах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран 580 гаруй иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгууллаа.

Түүнчлэн барилгын арматур импортлогч, үйлдвэрлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж, тухайн материалаас дээж аван, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд стандартад нийцээгүй материал болох нь тогтоогдсон байна. Ийнхүү 960 тонн арматурыг дахин боловсруулахаар үйлдвэрт буцаах аж. Мөн тохирлын гэрчилгээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага хүргүүлж, “Барилгын материал үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэсэн, тохирлын гэрчилгээгүй бараа бүтээгдэхүүн борлуулсан долоон байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10