Dark Light
Нийгэм | 2023-06-09

Улсын бүртгэлийн ажилчид "Улаанчулуут"-д ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн нэгдсэн архивын ажилчид 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Улаанчулуут” дахь иргэдтэй уулзаж бичиг баримтгүй болон бичиг баримтын зөрчилтэй иргэдийн мэдээллийн шалтгааныг тодруулахаар ажиллалаа.

1981 онд олгосон иргэний улаан паспортаас хойш огт иргэний үнэмлэх аваагүй, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, эцэг, эх, төрсөн он, регистрийн дугаарын зөрчилтэй, бичиг баримтгүйгээс нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаагүй, нас тогтоолгохоор шүүхийн байгууллагад хандсан боловч тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй шалтгаанаар шүүхээр насаа тогтоолгож чадахгүй байгаа зэрэг 47 иргэний мэдээллийг тэмдэглэн авч, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шалгалт хийн зөрчлийг арилгахаар УБЕГ-ын Хяналт шалгалтын газар болон Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй тус тус хамтран ажиллаж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон дүгээр хаалттай хорих ангиудтай хамтран ажиллаж тус газарт ял эдэлж буй иргэдийн мэдээллийг шалгаж зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10