Dark Light
Нийгэм | 2023-06-09

"Penang challenger 2023" эхлэхэд нэг хоног үлдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 10-11 өдрүүдэд Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдах "World Hoops Penang Challenger 2023" тэмцээнд манай улсаас Bayangol Broncos баг оролцохоор боллоо. Багийн бүрэлдэхүүнд Б.Тулуй, Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нар багтжээ.

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн Хасын Хүлэгүүд багийн тоглогчид болох Б.Билгүүн, О.Сэргэлэн нар FIBA 3X3 сагсан бөмбөгийн олон улсын анхны тэмцээндээ оролцоно. Манай багийн хувьд "С" хэсэгт АНУ-ын NY Harlem, Литвын Kaunas багуудтай хамт орсон юм. Тэмцээний эхний тоглолтоо зургаадугаар сарын 10-нд буюу маргааш өдөр 14:25 цагт NY Harlem багийн эсрэг хийнэ. Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо маргааш орой 19:25 хийх хуваарьтай байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19