Dark Light
Нийгэм | 2023-06-09

Саарал ус цуглуулах далангаас эрэгтэй хүний цогцос олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 1 хүний цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 6 сарын 8-ны өдрийн 14:39 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход / 30 метр урт, 200 метр өргөн/ 10 метрийн гүнтэй саарал ус цуглуулах далан дотор усны мандалд овог нэр тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг амьсгалын бие даасан төхөөрөмж, аврах олс, ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.

Тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13.40 цагт “ТЭЦ-3-ын баруун талд тунгаах сан дотор хүн шиг юм байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад: 29 настай эрэгтэй Г нь саарал ус хуримтлуулдаг 100 м урттай, 10 м гүнтэй усан сан руу унаж, живж  нас  барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Жич: Тухайн иргэн нь ТЭЦ-3-ын ажилтан биш бөгөөд тухайн саарал ус хуримтлуулдаг далан бүхий  хиймэл усан сан нь ТЭЦ-3-ын байршлаас 2.5 км зайд байрладаг юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10