Dark Light
Нийгэм | 2023-06-11

Засаг дарга нарт заслага хэрэгтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засаг дарга нарын орлогч нарт заслага хөгнөө  хэрэгтэйг сануулсан завхай зайдан, засаг замбараагүй явдал дотоодоосоо хальж гадаад дахь хэрэг явдал, хэл ам болж халилаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Мөнхбат гэгч мунаг тачаал, мунхаг явдлаараа Монголын нэрийг гутааж, Солонгос даяар сошиалын шившиг болж байна. Уудаг улаан хоолой, унждаг улаан хоолой хоёроо захирч чаддаггүй хуцан дарга, хурган түшмэлүүдийн удаа дараагийн увайгүй үйлдлээс улбаалж, иргэд нь Монгол төрийн албан хаагчдыг улс орондоо ирэхийг хориглохыг шаардаж эхэллээ. 20 настай орчуулагч оюутан охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх Мөнхбат юу ч санахгүй байна гэхээс өөрийг мэдүүлэхгүй байгаа юм байна. 

Хурганаас хуцан дарга хүртэл ороолж жороолсон овилгогүй явдал Солонгост олон ангит кино шиг цувралаар үргэлжилж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр KAL компанийн онгоцны үйлчлэгчийн өгзгийг базан авч, Монголын шившиг, Солонгосын гутамшиг болох олон ангит хүчирхийллийн баримтат киноны эхний ангид гол дүр бүтээсэн юм. Үндсэн хуулийн цэцийн дарга нь үндсэн эрхэнд халдаж, өгзөг бөгс баздаг үндэсний нэр төр гудас дэвсгэрийн дайнд үнэлэгдэх нь эргэлзээгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10