Зэвүүн яриа гэж байдаг. Тэгвэл Та бүхэнд нэгэн зэвүүн ярианы бичлэг сонсгоё. Бэлгийн харилцааны ёс бусын, бэлэггүй ярианы эзэн бол МҮОНРТВ-ийн Ерөнхий захирал асан, өнөөдрийн МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн дарга М.Наранбаатар юм. Энгийн нэгэн иргэний ёс зүй биш олон нийтийн телевизийн ҮЗ-ийн дарга, үндэсний соёл, оюун санааны дархлаанд гол үүрэг хариуцлага хүлээдэг ууган ТВ-ийн удирдлага. АТГ-Т ХОМ-ээ өгч хянуулдаг, олон мянган хүний амьдрал, хувь зяааг шийддэг албан тушаалтан. 1974 онд төрсөн М.Наранбаатараас 15 насаар дүү 1989 оны М.Б гэх бүсгүй 2021 оны 9-р сарын 11-ний үүрийн 04.45 минутад цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчээ. Цагдаа нар очиход хоёул халамцуу согтуу, бүсгүй уйлж байсан юм байна. Зочид буудлын цонхны дороос эр хүний хиймэл бэлэг эрхтэн олдсон. Бүсгүй “М.Наранбаатар миний биед хиймэл бэлэг эрхтэн хийсэн” гэж мэдүүлсэн бол мань захирал “ Тийм зүйл болоогүй, би өнөөдөр хиймэл бэлэг эрхтэнг мөнгө зарлагадан худалдаж авсан, би энэ эмэгтэйд жийп машин худалдаж авч өгсөн, байрных нь түрээсийг би төлдөг” гэж ярьсан нь бичлэгт үлдсэн талаар тухайн үед tasal.mn сайт мэдээлж байжээ. М.Наранбаатар гар утсаа алга болсон гэж мэдэгдсэний дагуу мөрдөгчид М.Б гэх бүсгүйгээс 2 цагийн дараа хураан авч буцааж олгож байсан байна. М.Наранбаатар өмнө нь өөрийнх нь хиймэл боов гэж мэдүүлж байсан гэх мэдээлэл байгаа бол утсаар бол өнөөдөр тэр хүүхний хиймэл боов гэх зэргээр ярьжээ. Бүсгүй хиймэл эрхтэн өөрт нь хийсэн талаарх гомдол мэдүүлгээсээ буцсан тухай мэдээлэл байгаа ч, гэмт хэрэг биш гэхэд ёс зүйн хэм хэмжээнд нийцэх үү? Өөрийнх нь эрхтэн үү, дэлгүүрийн хиймэл эд үү? гэдэг тусдаа асуудал. Хиймэл ч байна уу, ориг ч байна уу, боов шоов, ор хөнжлийн хэрэг явдал нь энэ хүн ийм ажил алба хаших ёс зүйн эрхтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мянга орчим ажилтан албан хаагчтай МҮОНРТВ-ийг ҮЗ-ийг толгойлж, бусдаас ёс суртахуун нэхэж, бусдад ёс суртахууныг түгээх явдал суудалтай хүн мөн үү?
Нийгэм | 2023-06-11
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






