Dark Light
Нийгэм | 2023-06-11

Хүүхдийг хөгжүүлэхдээ насанд нь тохирсон боловсролыг олгох нь чухал

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн 155 улсад зочилсон, 80 гаруй насандаа буй бүхнээ хүүхдийн боловсролын төлөө зориулж яваа, Английн хатан хааны их сургуулийн захирал асан, доктор, профессор GRAHAM HEWITT манай улсад зочиллоо.

Түүнийг "Нобелийн шагналтнууд" номын санг үүсгэн байгуулагч Nobel Prizer Battsetseg Монголд урьж, олон хүүхэд багачууд, сургуулийн удирдлагууд, номын санчидтай уулзуулах боломжийг олгосон юм. 

Бага насны, тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэл сэдвээр хийсэн судалгааны ажлаараа докторын зэрэг хамгаалсан тэрээр олон оронд маш олон төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, хандив тусламж ч чамгүй үзүүлжээ.  

"Хүүхдийг хөгжүүлэхдээ насанд нь тохирсон боловсролыг олгох нь чухал. Хэт эрт уншиж, судалсан хүүхэд ирээдүйд буюу өсвөр насандаа ирэхээр үе тэнгийнхэнтэйгээ хэл яриа эвлэхгүй, оюун бодол таарахгүй зөрчилдөх асуудал гарах эрсдэлтэй. Үүнд анхаараарай" гэж бяцхан охинтой ярилцсаныг ээж нь өөрийн нүүр хуудастаа тэмдэглэжээ. 

Доктор, профессор GRAHAM HEWITT монголын ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн удирдлагууд, номын санчдад зориулж өөрийн сонирхолтой лекцийг уншсан бөгөөд Нобелийн шагналтнууд Хүүхдийн номын сан, ШУТИС хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19