Dark Light
Нийгэм | 2023-06-12

Эл өдөр насны хүч дэлгэрнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023.6.12, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24/

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Наран ургах шингэх: 04.53-20.51

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10