Dark Light
Нийгэм | 2023-06-12

13 аймаг, нийслэлийн 19-30 сая толгой бог малыг дархлаажуулахаар төлөвлөжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

​Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2023-2026 он хүртэлх хугацаанд дараах хүчин зүйлсийг харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

- Бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах Дэлхийн хөтөлбөр болон Монгол улсын стратегийн хэрэгжилтийг хангах (Дэлхий дахинаа 2027 оноос уг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтаас татгалзах улмаар өвчин, халдваргүй болохыг баталгаажуулах).

- Гоц халдварт өвчинтэй бүсчлэн тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх,

- Уг өвчний үүсгэгчийн дамжин халдварлах онцлог (ихэвчлэн малаас малд дамжин халдварладаг)

- Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн онцлог (байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймаг, бүс дамжин нүүдэллэдэг)

- Сүүлийн жилүүдэд төв болон зүүн бүсийн аймгуудад уг өвчний тохиолдол бүртгэгдэж байгаагаас гадна нийт өвчилсөн малын 60 орчим хувийг ямаа, ишиг, хурга эзэлж байна.

- Бог малын тоо толгой 2022 оны мал тооллогын дүнгээр 60 саяд хүрсэн. 

- Хүн ам, малын нягтрал ихтэй, олон улсын худалдаанд голлох үүрэгтэй эдийн засгийн бүсчлэл (олон улсын худалдааны замын босоо тэнхлэг) зэргийг харгалзан төв болон зүүн бүсийн 13 аймаг, нийслэлийг хамарсан 19,0-30,0 сая толгой бог малыг дархлаажуулахаар төлөвлөсөн.

- Уг арга хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн салбарын байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10