Dark Light
Нийгэм | 2023-06-12

ЗХЖШ: Хурд хамтлагийн тоглолтод ХҮНДЭТ ХАРУУЛ жагссан нь хууль, журам зөрчөөгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Хурд" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Тус тоглолтын үеэр төрийн хүндэт харуул гарч жагссан нь олон нийтийн дүргүйцлийг хүргэсэн юм. 

Тодруулбал, Төрийн өндөр хэмжээний ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог хүндэт харуулуудыг тоглолтдоо авчирсан нь төрт улсаа дээдлээгүй явдал хэмээн олон нийт шүүмжилж байна. 

Бид уг асуудалтай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба, Хошууч Э.Ганбаяраас тодрууллаа.  

Тэрбээр 

Хурд хамтлагийн тоглолтод хүндэт харуул жагссан үйл явдал нь ямар нэгэн хууль журам зөрчөөгүй. Тус хамтлаг нь Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран ажилладаг, цэрэг, эх орны сэдэвт олон сайхан уран бүтээлийг гаргасан. Хамтын ажиллагааны хүрээнд холбогдох газруудаас зөвшөөрөл олгосон. Энэ нь Зэвсэгт хүчний тухай хуульд заасны дагуу эх оронч үзлийг төлөвшүүлэх чиг үүргийн дагуу хийгдсэн ажил гэв. 

Ташрамд мэдээлэхэд 2015 онд Төрийн ёслолын журмыг УИХ-аас баталсан байдаг. Уг журамд ямар үед, ямар ёслолын арга хэмжээнд хүндэт харуул ёслохыг заасан. 

Тодруулбал, Улсын их баяр наадам, Цагаан сар, Хүүхдийн баяр зэрэг хуульчлагдсан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хүндэт харуул ёсолдог байна. Түүнчлэн гарын үсэг зурах, туг залах, эмгэнэл илэрхийлэх зэрэг дотоод арга хэмжээ болон дипломат ажиллагааны хүрээн дэх аливаа айлчлал, гэрээ хэлэлцээр ч хамаардаг байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10