Dark Light
Нийгэм | 2023-06-13

Автотээврийн салбарын ХАБ, эрүүл ахуйн сургалт явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/-аас салбарын хэмжээнд ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэх замаар тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд автотээврийн салбарын ажил үйлчилгээний онцлогт тохирсон ХАБЭА-н сургалт явуулахаар ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс итгэмжлэгдсэн явдал юм. 

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн газраас 2023 онд зохион байгуулах ХАБЭА-н сургалтын календарчилсан төлөвлөгөөний хүрээнд нийт 26-н ААН, байгууллагын 363 ажилтан, албан хаагчид сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна. 

ХАБЭА-н сургалтад хамрагдах хүсэлтэй автотээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН, байгууллага 2023 онд зохион байгуулах ХАБЭА-н сургалтын календарчилсан төлөвлөгөөний дагуу хамрагдах боломжтой юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10