Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажлын хүрээнд 18 үл хөдлөх хөрөнгийн зарыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нээлттэй танилцуулсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдээс гадна “Шинэ Яармаг” цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон болон дутуу гүйцэтгэлтэй нийт 75 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах зарыг танилцуулж байна.
1. ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ТАНИЛЦУУЛГА





Худалдан борлуулах үнийг 3 сар тутам шинэчлэн тогтооно.
2. ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ИРҮҮЛЭХ
Дээрх жагсаалтад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс сонирхож буй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн Банкны цахим хуудас болох https://www.dbm.mn-ээр хүлээн авах бөгөөд санал авах хугацаа 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагаас эхэлнэ.
3. ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ, ГАЗАР ДЭЭР ОЧИЖ ҮЗЭХ
Худалдан борлуулахаар нийтэд зарласан хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах, эсвэл газар дээр очиж үзэх тохиолдолд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд тухайн байрлалд танилцуулах үзүүлэх боломжтой бөгөөд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлана уу.
4. ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛ
Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах бөгөөд ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын 3 хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар банк ажиллана.
Хүсэлт гаргагчийн санхүүгийн чадавхаа нотолсон баримтад тулгуурлан үнэлэх дараалал: Үүнд:
1. Бэлэн төлөлт (Дансны хуулга, бусад нотлох баримт)
2. Банкны зээлийн шийдвэр (банкны тодорхойлолт, зээлийн гэрээ)
3. Хэсэгчилж төлөх санал гаргах (Дуусаагүй барилгын хувьд зөвхөн гаргах бөгөөд бизнесийн үйл ажиллагаа, эргэн төлөлтийг нотолсон баримт)
Жич: Дээрх дарааллын дагуу хүсэлт гаргагчийн саналыг үнэлэх бөгөөд цахим системээр хамгийн түрүүнд ирсэн саналыг шалгаруулж, худалдан авах саналыг баталгаажуулна. Мөн хүсэлт гаргагч нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгөд саналаа өгөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.dbm.mn холбоосоор авна уу.
АДМИН








Нийгэм






