Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл тогтоогдсон нэр бүхий арилжааны 9 банканд Зөрчлийн хуулиар тус бүрд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн. Ногдуулсан торгуулийн шийтгэл, албан даалгаврыг арилжааны банкнууд эс зөвшөөрч шүүхэд хандсан.
Нэр бүхий арилжааны 9 банкнаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ногдуулсан торгуулийн шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 08:30 цагт эхэлж, шийдвэрээ гаргав.
Шүүх банкууд нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгах нь үндэслэлгүй гэжээ.
АДМИН








Нийгэм






