Dark Light
Нийгэм | 2023-06-13

Ой хээрийн түймрийн штаб, эргүүл хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/309 дүгээр “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар хамтран ой, хээрийн түймэр болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.

Нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн болон өнжмөл өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн хяналт шалгалтыг давхардсан тоогоор 774 алба хаагч, 98 техник хэрэгсэлтэйгээр төвийн 5 дүүргийн ногоон бүсийн 27 аманд зохион байгуулж, ногоон бүсэд зорчсон 1484 автомашин, 10743 иргэнд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэсэн. Эргүүл хяналтын хүрээнд алба хаагчид 68  удаагийн гал түймрийг илрүүлэн унтрааж, хашааныхаа өнжмөл шар өвсийг шатааж цэвэрлэж байсан болон гагнуур хийж байсан 54 зөрчлийг илрүүлж газар дээр нь арилгуулан Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн дагуу хариуцлага тооцож баталгаа гаргуулсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10