Dark Light
Нийгэм | 2023-06-13

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл 2023 оны 06 дугаар сарын 15-аас ажиллаж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/596 дугаар захирамжаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Багануур дүүргийн Хэрлэн голын  Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул,  Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл,Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж  ажиллах юм. 

Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 13 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Он гарсаар 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 857,  аврах ажиллагааны 99 нийт 956 удаагийн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 1249  иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд хог шатсан дуудлага эрс нэмэгдэж байна.Иймд  холбогдох мэргэжлийн байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбооноос тавих хяналтыг сайжруулах, галын аюулгүй байдлын хууль, дүрэм, нормыг мөрдөхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10