Dark Light
Нийгэм | 2023-06-14

9 чиглэлд нислэг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа АЛДАГДАЛГҮЙ, бас АШИГ ХАРАХГҮЙ, ТӨСВӨӨС ТАТААС НЭХЭХГҮЙГЭЭР орон нутгийн 9 ЧИГЛЭЛД 7 ХОНОГТ 1-3 удаа ХЯМД бөгөөд ХҮРТЭЭМЖТЭЙ нислэг үйлдэхээр болжээ. 

Иргэддээ ээлтэй орон нутгийн нислэгийн хуваарь, тарифыг танд танилцуулж байна. 

Орон нутгийн нислэг сэргэснээр:

- Хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болно

- Өндөр настан болон бага насны хүүхэд, газраар зорчих боломжгүй хүндэтгэх шалтгаантай иргэд агаарын тээврээр зорчих боломж нээгдэж байна

- Жуулчид орон нутагт аялах, байгалийн үзэсгэлэнт газруудад очих боломжийг нээж аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна.

Орон нутгийн нислэгийн тийз 2-оос 2.5  дахин хямдарснаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэх юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19