Dark Light
Нийгэм | 2023-06-14

"Соёлын сэргэлт 2023" аян Сэлэнгэ аймгийн Ерөө суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөө сум нь Бүхлээн хүн чулуу, Ялбагийн чулуун хөшөө, Дарь эхийн сүм, Далангийн дуган, Ходоодын хийд, Хадны ламын дуганы үлдэгдэл туурь зэрэг түүхийн ховор дурсгалт газартай Ерөө голын хөвөөнд оршдог билээ. 

Ерөө суманд Соёлын сэргэлт-2023 аяныг зохион байгууллаа.

Ерөө сумын соёлын төвийн дарга Ф.Болормаа, Сэлэнгэ аймгийн Соёл Урлагийн Газар-ын дарга Н.Отгонтуяа, Байгалийн түүхийн музейн Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат нар аяны зорилго зорилтыг танилцуулан нээлээ. 

Соён гэгээрүүлэх илтгэл, сургалт

-Боловсролын ажилтан, сургагч багш Т.Мөнхтүвшин “Бүх нийтийн соёлын боловсрол”сэдвээр иргэдэд илтгэл хэлэлцүүлэв.

-Байгалийн түүхийн музейн Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат, Боловсрол, маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд нар ерөө сумын соёлын төв болон музейн ажилтан албан хаагчидтай “Орон нутаг судлах танхимыг хөгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлага, Гэрэл зураг ба баримтжуулалт”-ын чиглэлээр зөвлөгөө өгч, туршлага, санал солилцон уулзалт хийлээ. 

May be an image of 3 people, accordion and text

 Урлагийн тоглолт 

-“Мэнд-Амор” “Ямархан лааб” 

-МУСТА өвлөн уламжлагч С.Оюун дугуйлангийн сурагчдын хамт

-“Ерөө гол” Байгаль хамгаалагч Н.Бумбаяр

-“Сэвгэр донж” М.Мөнх-Учрал

-“Ехал казак” Ардын боловсролын тэргүүний ажилтан, МУСТА Б.Ганболд, 

Соёлын төвийн дарга МУСТА Ф.Болормаа

-“Ээж минь” Г.Маралгоо

-“Буриад бүжиг” Соёлын төвийн дэргэдэх “Уран хэлхээ” хамтлаг

-UB Corn хамтлагийн дуучин Э.Баатаржаргал

-Илбэчин, Алиалагчийн үзүүлбэрүүд зэрэг урлаг соёлын сонирхолтой хөтөлбөрүүдийг сумын иргэдэд толилууллаа.

May be an image of 3 people and text

 Үзэсгэлэн

-Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зэрлэг амьтдын чихмэлээс бүрдсэн 30 гаруй үзмэртэй “Байгалийг ойроос” зэрлэг амьтдын нүүдлийн бэсрэг үзэсгэлэн 

-Монгол орны байгаль, ан амьтдын шилдэг гэрэл зурагчдын бүтээлийн “Танилцъя” үзэсгэлэн

-Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудын оролцсон “Байгаль бидний гэр” тэмцээний шилдэг 80 орчим гар зургийн үзэсгэлэнгүүдээ тус тус дэглэн үзүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10