Dark Light
Нийгэм | 2023-06-14

Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хилийн цэргийн 0303 дугаар ангийн алба хаагч, гүйлтийн спортын дэд мастер, дэслэгч Г.Гүррагчаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгуулагдсан Монгол Улсын хөнгөн атлетикийн холбооны Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 06 дугаар сарын 10-нд оролцов. Дэд мастер Г.Гүррагчаа нь гүйлтийн 5,10, 21, 42 км-ийн зайн төрөлд гүйдэг тамирчин бөгөөд энэ удаа 5 км-ийн зайд нийт 100 гаруй тамирчидтай өрсөлдөж, гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртлээ. Дашрамд дурдахад, зургаадугаар сарын 3-нд зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон” тэмцээнд Хил хамгаалах байгууллагыг төлөөлөн оролцсон Хилийн цэргийн 0303 дугаар ангийн тамирчин, спортын мастер, ахлагч Э. Төртогтох элит ангиллын 10 км-ийн зайд шагналт 5 дугаар байр, дэд мастер, дэслэгч Г.Гүррагчаа элит ангиллын 42 км-ийн зайд шагналт 9 дүгээр байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн юм. Одоо тус хоёр тамирчин зургаадугаар сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулагдах хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10