Dark Light
Нийгэм | 2023-06-14

25 койн, токений арилжааг зогсоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлаас “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Хууль батлагдсантай холбоотойгоор 66 хуулийн этгээд 66 койн, токен гаргаж нийт 970,1 тэрбум төгрөг анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн байна. Уг 66 койн, токеноос 41 нь 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдэд арилжаалагдаж, үүнээс 25 койн, токений арилжааг зогсоосон.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас “Криптовалют ашиглаж үйлдсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд /2023.06.13/ зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Интерполын үндэсний төв товчооны Ажлын албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Баясгалан, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг нар болон 107 алба хаагчид танхимаар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 117 алба хаагч цахимаар оролцлоо.

Мэдээллийн технологийн эрэн зуунд цагдаагийн байгууллага хөл нийлүүлэн алхаж шинээр бидний амьдрал нутагшиж буй техник, технологийг ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

Криптовалютын өндөр нууцлал, аюулгүй байдал нь олон улсын мөнгөн гүйлгээг хялбаршуулж, шимтгэлийг багасгасан хэдий ч дундын зуучлагчгүй хийгдэж байгаа гүйлгээ нь гэмт этгээдүүдийн бохир мөнгөө шилжүүлэх арга хэрэгсэл болж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал манай улсад хүндэрч байгаагаас гадна гадаадын гэмт бүлэглэлүүд, террорист этгээдүүд улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг криптовалют ашиглан үйлдэх эрсдэл, аюул занал олон улсын түвшинд тулгамдсан асуудал болж байгааг онцолсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10