Dark Light
Нийгэм | 2023-06-14

Мянга гаруй залуу офицерууд 10 км газрын хог хаягдлыг цэвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газар болон Шүүх шинжилгээний ерөнхий газраас хамтран “Залуу офицер-Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт Туул гол, Богдхан уул орчмыг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, Төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын дэслэгчээс хошууч цолтой 35 хүртэлх насны 1000 гаруй залуу офицер оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор ирэх 9 дүгээр сард зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, тэдний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. 

Чуулган угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн төлөөлөл 180 залуу офицер оролцож, Туул голын сав газар, иргэд ихээр цугладаг голын эрэг дагуух амралтын хэсгүүд зэрэг хариуцсан хэсгийнхээ хог хаягдлыг цэвэрлэсэн юм.    

May be an image of 3 people and text

May be an image of 10 people

May be an image of 6 people and tree


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10